Skip to content

Сэтгэгдэл

Facebook хуудсан дээрх нийтлэлд (post) сэтгэгдэл (comment) бичихэд, тухайн хүнд шууд Messenger-ээр хувийн мессеж илгээх боломжтой. Энэ нь тухайн харилцагчийг шууд чатбот-руу чиглүүлж бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх давуу талыг бүрдүүлнэ

Автоматжуулалт

Шинээр нэмэх

Та дараах алхмуудаар автоматжуулалтаа үүсгээрэй.

  1. Үндсэн цэсийн Автоматжуулалт хэсгийн Сэтгэгдэл хэсэг рүү орно.
  2. Таны Facabook хуудасны контентуудын жагсаалт гарч ирэх бөгөөд "Сэтгэгдэл автоматжуулах" товч дээр дарж "Шинээр нэмэх" сонголтыг хийнэ.
  3. Гарч ирсэн цонхонд автоматжуулалтын нэрээ оруулаад "Хадгалах" товч дарна

Түлхүүр үг нэмж тохируулж болно

  1. Чатбот угсрах визуал хэрэгсэл рүү таныг чиглүүлнэ

Өмнөх загвар ашиглах

Та дараах алхмаар өмнө үүсгэсэн автоматжуулалт ашиглаарай.

  1. Таны Facabook хуудасны контентуудын жагсаалт гарч ирэх бөгөөд "Сэтгэгдэл автоматжуулах" товч дээр дарж "Загвар сонгох" сонголтыг хийнэ.
  2. Гарч ирэх цонхонд өмнөх автоматжуулалтын жагсаалт гарч ирэх бөгөөд харгалзах мөрийн товч дээр дарна
  3. Чатбот угсрах визуал хэрэгсэл рүү таныг чиглүүлнэ

Постны үндсэн тохиргоо

Чатбот угсрах хэсэгт тухай сонгосон постын үндсэн тохиргооны хэсэг үүсэх бөгөөд чатботын холболтыг энэ хэсэгтэй холбож өгдөг.

Постны үндсэн тохиргоо дараах бүтэцтэй

An image

Чатбот холбох

An image

Мессеж блокоо (TARGET) үүсгээд постны үндсэн тохиргооны "Харилцагчдын бүх сэтгэгдэл" (SOURCE) хэсэгтэй холбож өгнө. Энэ нь тухайн постонд сэтгэгдэл бичсэн харилцагч руу тухай Мессеж блокыг илгээнэ.

Анхаар!!! Сэтгэгдэлд зориулсан Мессеж блок нь 1-с олон мессеж бот агуулсан бол холбох боломжгүй. Та зөвхөн 1 мессеж бот агуулсан мессеж блок холбох боломжтой

Сэтгэгдэлд хариулт үлдээх

An image

Мессеж блок илгээсний дараа тухайн сэтгэгдэлд хариулт үлдээж болдог. Үүнийг тохируулахын тулд постны үндсэн тохиргооны "Хариулт үлдээх" товч дээр дарна. Гарч ирэх цонхонд хариулт үлдээх текстээ тохируулна

Түлхүүр үг үүсгэх, холбох

An image

Тухайн постны сэтгэгдэлд түлхүүр үг холбож болох бөгөөд тухайн сэтгэгдэл нь түлхүүр үгийг агуулсан байвал тухайн түлхүүр үгэнд тохирсон мессеж блокыг илгээж болно. Түлхүүр үг үүсгэх бол шинээр нэмэх эсвэл засварлах хэсэгт "Дараах түлхүүр үгсийг агуулсан бол хариулах" хэсэгт оруулна.

Тухайн үүссэн түлхүүр үгс бүрд (SOURCE) Мессеж блок (TARGET) холбож болно.

An image