Skip to content

Масс мессеж

Сүүлийн 24 цагт харилцсан харилцагчдад мессеж илгээж болно.

Та дараах алхмуудаар масс мессеж явуулна.

  1. Үндсэн цэсийн Автоматжуулалт хэсгийн Мессенжер хэсэг рүү орно.
  2. Чатбот жагсаалтын баруун дээд буланд байрлах "Шинээр нэмэх" товч дээр дарна.
  3. Гарч ирсэн цонхонд автоматжуулалтын нэрээ оруулаад "Хадгалах" товч дарна

Чатбот угсрах хэсэг рүү орохын тулд харгалзах мөрийн "Автоматжуулалт" товч дээр дарна.

Та олон автоматжуулалт үүсгэх боломжтой

An image

Масс мессеж явуулахдаа масс мессеж илгээгчтэй (SOURCE) Мессеж блокоо (TARGET) холбоод "Илгээх" () дээр дарна. Гарч ирэх цонхонд сүүлийн 24 цагийн хугацаанд харилцсан харилцагчдын жагсаалт гарч ирэх бөгөөд "Илгээх" товч дарж масс мессеж илгээнэ.

Сонгож бас илгээж болно.