Appearance
Мессенжер
Facebook-ийн хуудасны (Page) чат сувгийг ашиглан хэрэглэгчидтэй шууд харилцах боломжтой бөгөөд энэ нь Facebook Messenger апп болон Facebook-ийн хуудсыг холбож өгсөн чат үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг автоматжуулах боломжийг олгодог системийг чатбот платформ гэдэг.
Та өөрийн Facebook хуудсандаа чатбот нэвтрүүлэхээс өмнө эхлээд "Messenger" болон "Чатбот"-н бүтэцтэй нь танилцаж ойлголт авах хэрэгтэй.
Mессенжер профайл
Facebook messenger профайл гэдэг нь бизнесийн Facebook хуудаснаас хэрэглэгчидтэй Messenger ашиглан харилцах үедээ хэрэглэгчдийг таних, чатбот автоматжуулалтыг ажиллуулах функцийн тогтолцоог бүрдүүлдэг.
Ерөнхий бүтэц

Үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд болон онцлог шинжүүд нь дараах байдлаар тодорхойлогдоно
Эхлэх товч (Get start)

Хэрэглэгчид тухайн хуудсанд анх удаа хандах үед харагдах товчлуур. Бизнесийн харилцааг эхлүүлэх үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Үндсэндээ чатбот энэ товчноос эхэлдэг гэж хэлэхэд болно. Гэхдээ хэрэв та “Түгээмэл асуулт”-г тохируулсан бол энэ товч харагдахгүй бөгөөд бизнесийн харилцааг ”Түгээмэл асуулт”-с эхлүүлнэ.
Угтах текст (Greeting text)

Хэрэглэгчид Messenger-д эхний зурвасаа илгээхээс өмнө гарч ирдэг богино, тохируулагдсан зурвас юм. Энэ нь харилцааны чиглэл, зорилгыг тогтоох боломжийг өгдөг
Түгээмэл (Ice breaker)

Түргэн хариултууд нь хэрэглэгчдэд хурдан хариулах эсвэл сонголт хийх боломжийг олгодог урьдчилсан тохируулсан товчлуурууд юм. Бизнесийн хэрэглэгчдэд хүргэх хамгийн чухал чатботуудыг тохируулах боломжтой.
Үндсэн цэс (Persistent menu)

Таны бизнесийн messenger профайлд байрлах цэс бөгөөд хэрэглэгчдэд сонголт хийх боломжийг олгож чатботыг илүү хялбар ашиглуулах зорилготой
Визиуал хэрэгсэл

Чатбот угсралтыг хамгийн хялбараар угсрах боломжийг олгодог манай платформын онцлох функц юм. Та энэхүү хэрэгслийг ашиглан "Messenger"-н бүтцэд тохируулан өөрийн хүссэн загвараар угсралт хийх боломжтой. Ердөө гарын хөдөлгөөнөөр татах чирэх байдлаар ашиглана.
Анхаар !!! Энэхүү хэрэгсэл нь мессеж блок болон мессеж бот гэсэн 2 үндсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд мессеж ботын агуулж буй товчлуураас мессеж блок дуудах холбоос үүсгэх байдлаар угсралтаа хийдэг.
Мессеж блок
Өөрийн гэсэн тусгай тохиргоотой 1 болон түүнээс олон тооны мессеж бот агуулсан бүлэг зүйлийг хэлэх бөгөөд дуудагдах үедээ агуулж буй мессеж ботуудын дарааллаар харилцагчид руу илгээнэ.
Анхаар !!! Мессеж ботоос л зөвхөн мессеж блок дуудах холбоос үүсдэг.
Мессеж бот
Өөрийн гэсэн онцлогтой харагдах байдлаараа бие даасан интерфейстэй, өөрийн гэсэн тусгай үйлдэлтэй мессежийг мессеж бот гэнэ. Мессеж бот нь зөвхөн мессеж блокод харьяалагдах бөгөөд дангаар үүсдэггүй. Өөрөөр хэлбэл мессеж бот нь мессеж блок-д агуулагддаг бөгөөд нэг болон олон тоогоор бүлэг болон ажилладаг.
Мессеж ботууд нь манай платформд үндсэн 5 төрөл, хэд хэдэн тусгай модультай.
Текст бот

Ердийн текст бот бөгөөд 640 ихгүй тэмдэгт агуулсан байдаг.
Зураг бот

1 ширхэг зураг агуулсан байдаг
Медиа бот

1 ширхэг зураг болон 3-с ихгүй товчлуур агуулсан байдаг
Товчлуур бот

Ердийн текст болон 3-с ихгүй товчлуур агуулсан байдаг
Карт бот

12-с ихгүй карт агуулах ба карт тус бүр нь 1 зураг, гарчиг, дэд гарчиг, 3-с ихгүй товчлуур агуулсан байдаг
Түргэн хариулт

Мессеж блок бүрийн төгсгөл хэсэгт 11-с ихгүй текст агуулсан товчлуурууд агуулдаг. Товчлуур бүрд мессеж бот дуудах тохиргоог холбож өгдөг. Мессеж блокийн ботууд бүгд дуудагдсаны дараа түргэн хариултууд гарч ирдэг