Appearance
Facebook хуудас холбох
Таны Facebook нэвтрэлтээс хамаарч таны удирддаг хуудаснуудын жагсаалт гарч ирнэ. Та холбох хуудас дээр дарснаар таны холболт хийгдэх болно.
Шинээр хэрэглэгч болсон бол эхний хуудас 14 хоног үнэгүй ашиглах эрхтэй.
Таны Facebook эрх тухайн хуудасны MANAGE болон түүнээс дээш эрхтэй байх ёстойг анхаарна уу

Шинэ хуудас нэмэх
Та нэг бүртгэлээр хэдэн ч хуудас зэрэг холбох боломжтой. Шинэ хуудас нэмэхдээ зүүн дээд буланд байрлах "Бизнес" хэсэгт байрлах "+" товч дээр дарна.
Гарч ирэх цонхонд таны бусад удирдаж буй хуудаснууд гарч ирэх бөгөөд холболт хийх хуудас сонгоно.
Шинэ холболт үүссэний дараа тухайн хуудасны төлбөр тооцооны хэсэг гарч ирэх бөгөөд тухайн хуудасны "Үйлчилгээний эрх" авах сараа сонгоод зөвхөн "Qpay" төлбөр тооцооны системээр тооцоогоо хийнэ.
Тооцоогоо хийсний дараа "Төлбөр шалгах" товч дээр дарна. Хэрэв тооцоо хийгдсэн бол шинэ холболт амжилттай хийгдэх болно.
Тухайн хуудас холболт хийгдсэн бас төлбөр тооцоо байхгүй бол шууд тухайн хуудасны удирдлагын хэсэгт автоматаар шилжинэ.
Үйлчилгээний эрх олон сараар авах тусам төлбөрийн хямдрал авах боломжтой
Төлбөр тооцоо хийгдэж дууссаны дараа Төлбөр тооцооны хэсгээс та НӨАТ-ын баримтаа авах боломжтой
